ЗахиралOдкон Холдинг компани өнөөдөр  дулааны цахилгаан станц, барилгын сантехник, цахилгаан, дулаан, салхивч, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлийн зураг төсөл, техникийн шийдэл боловсруулахаас эхлэн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах мөн туршилт, тохируулгын ажлыг гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх хүртэл өргөн цар хүрээнд чанарыг эрхэмлэж, чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг барилгын тусгай мэргэжлийн салбартаа томоохон компани болон хөгжөөд байна.

Одкон тех ХХК Барилгын материалын шинэ техник, технологийн үзэсгэлэн худалдаа
Одсофт ХХК Цахилгаан, автоматик угсралт үйлдвэрлэл
Одкон салхивч ХХК Салхивч, хийц, бэлдэц угсралт үйлдвэрлэл
Жанхан -Одкон Тех ХХК Бүх төрлийн ялтсан бойлер,насос, хаалт

          Тус компани 1937 онд пийшин ба салхин хүрдний ажлыг эрхлэн үйлдвэрлэх тасаг нэртэйгээр байгуулагдан өргөжин тэлсээр 1991 онд Цахилгаан сантехник угсралтын нэгдсэн трестээс салбарлан Засгийн газрын өмч хувьчлалын комиссын шийдвэрээр хувьчлагдан 1,1 сая төгрөгний дүрмийн сан, 36 ажилчинтай анх үүсэн байгуулагдаж байсан бол өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд биеэ даасан 6 охин компанитай, 10-аад салбар нэгжтэй, 180 гаруй ажиллагсадтай болж өргөжин доорхи тусгай мэргэжлийн ажил үйлчилгээ явуулж байна.

Үүнд:Барилга байгууламжийн дотор халаалт, цэвэр, бохир ус, ариун цэврийн хэрэглэл, халаалт хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмж, холигч насосны узелийн ,угсралт  бойлер, гадна инженерийн шугам сүлжээ, халаалтын тогооны үйлдвэрлэл  угсралтын ажил;

Халаалт, цэвэр, бохир усны бэлдэц, ялтсан болон хурдны бойлер, узель, насосны зангилаа, стандарт бус хийц эдлэл, шахалтын пресс, тохируулгатай элеваторын узель, халаалтын НРЖ-6... НРЖ-60 маркийн тогоонуудын үйлдвэрлэл

Иргэний болон үйлдвэрийн барилгын бүх дотор, гадна цахилгаан холбоо, галын дохиолол ба хүчит төхөөрөмжийн холболт,  угсралт мөн автомат ажиллагаатай хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын ажил;

Иргэний болон үйлдвэрийн барилгын салхивч, нимгэн төмөр, хийн тээврийн хийц, бэлдэцийн үйлдвэрлэл, угсралт ба засварын ажил;

Цахилгаан, сантехник, салхивчийн зураг төсөл, эдийн засгийн төсөв тооцоо, инженерийн байгууламжуудын ажиллагаанд оношлогоо, дүгнэлт өгөх ;

Газар доорхи ба гадаргуугийн усыг эрчим хүч, ус хангамж, услах систем зэрэгт зүй зохистой ашиглахад зориулсан барилга байгууламжийн болон хот суурин газрыг үерээс хамгаалах зураг төсөл зохиох, хэрэгжүүлэх, зохиогчийн хяналт тавих, дүгнэлт, зөвлөмж бичих;

Төрөл бүрийн насосны худалдаа болон засвар үйлчилгээ;

Барилгын материалын үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаа болно.

“Одкон Холдинг” ХХК нь жилд дунджаар 7,0 тэрбум орчим төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг 30 гаруй объектод гүйцэтгэн, улсад 560,0 гаруй  сая төгрөгийн татвар төлөн, захиалагч, хэрэглэгчийн таашаалд нийцсэн ажил үйлчилгээ явуулж "Найдвартай гүйцэтгэгч байгууллага", "Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон", "Хэрэглэгчийн найдвартай түнш", 50 шилдэг аж ахуйн нэгж, “Нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нэвтрүүлсэн байгууллага”, нийслэлийн “Шилдэг аж ахуйн нэгж”, Монголын Үйлдвэр худалдааны яам, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоодын “ААА” зэрэглэлийн үйл ажиллагаатай аж ахуйн нэгжээр шалгарч Батламж “Алтан Гэрэгэ”, ДБЯ-ны Шилдэг 10 компанийн Топ-1, 2007-2009 онд БХБЯамны “Алтан цамхаг”, з2009 онд МХАҮТ-ын “Интерпренер” шагнал- тус тус хүртсэн.

Тус компани нь Сантехник угсралтын хэсэг, Бэлдэцийн үйлдвэр, цахилгаан автоматик угсралт үйлдвэрлэлийн "Одсофт" компани, салхивч угсралт үйлдвэрлэлийн "Одкон салхивч" компани, Барилгын материалын үзэсгэлэн худалдааны “Одкон тех” компани, Дани улсын насос үйлдвэрлэгч Грундфос, халаалтын хэмжүүр хаалт үйлдвэрлэгч Данфосс компаниудын албан ёсны дистрибютерээр ажилласнаар салбар компани болох “Жанхан-Одкон тех” компани, зураг төслийн "Одтэнхлэг" групп гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар ажил үйлчилгээ явуулж байна.

Зохиогчийн эрхийг " ОДКОН ХОЛДИНГ " ХХК эзэмшинэ. Вэб сайтыг UCO LLC-д бүтээв © 2010.