“Одкон Холдинг” ХХК нь инженерийн дэд бүтэц, барилга угсралт, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө болон санхүүгийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм. Бид олон жилийн туршлагад тулгуурлан орчин үеийн инженерийн шийдэл, мэргэжлийн ур чадвар, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгч, харилцагчдадаа хүргэн ажиллаж байна.
Манай компани нь сантехник, дулаан, агаар сэлгэлт, цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, оффис түрээс болон санхүүгийн үйлчилгээ зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг салбар компаниудын нэгдэл бөгөөд улс орны дэд бүтэц, бүтээн байгуулалтын хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн.