Эрхэм зорилго: Тусгай мэргэжлийн ажлаараа улсдаа тэргүүлнэ

Алсын хараа: Бид тусгай мэргэжлийн ажлаараа дэлхийн стандарт дэвшилтэд тэргүүний техник технологийг судалж эх орондоо нутагшуулна.

Баримтлах зарчим:

Бид зах зээлийн шударга зарчимд тулгуурлан харилцан бие биеэ дэмжиж, нөхөж ажилласнаар улам их үр дүн гаргах боломж бололцоог нэмэгдүүлнэ.

Мэргэжлийн өндөр ур чадвартай инженер техникийн ажилтнуудыг сургах, дадлагажуулах, туршлагажуулах тэдэнд өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх чадварыг нэмэгдүүлнэ.

Бид шинийг сэдэж аливааг сайжруулах боломжийг цаг ямагт эрэлхийнэ.

Бид ажилдаа эзний ёсоор хандаж, компаний эд хөрөнгийг хайрлан хамгаална.

Манай компани эх орныхоо бүтээн байгуулалт, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж цаашид  хөгжил дэвшлийн түүчээ, хэрэглэгч, харилцагч та бүхний байнгын итгэлт анд байхын төлөө  ажиллана.

Компаний түүхээс:

Анх 1937 онд пийшин ба салхин хүрдний ажлыг эрхлэн үйлдвэрлэх тасаг нэртэйгээр байгуулагдсан нь Одкон Холдинг ХХК-ний үндэс суурь болсон.

1991 онд Цахилгаан сантехник угсралтын нэгдсэн трестээс салбарлан Засгийн газрын өмч хувьчлалын комиссын шийдвэрээр хувьчлагдан 1.1 сая төгрөгний дүрмийн сан, 36 ажилчинтай өрх тусгаарласан.

Өнөөдөр:            

2015 оны байдлаар 20 гаруй жилд бие даасан 8 охин компанитай 200 гаруй инженер техникийн ажилтнууд, ажиллагсадтай .... төгрөгийн дүрмийн сантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

Барилгын дотор халаалт, туршилт тохируулгын ажлыг хийх.

Ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээний угсралт,  

Барилгын дотор гэрэлтүүлэг,цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиололын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,

Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистрал/ шугам /35кв хүртэл/ угсралт Эрчим хүчний хэмнэлтийн чиглэлийн зураг төсөл, техникийн шийдэл боловсруулах

Услалтын уст цэг, худаг, услалтын системийн гидро техникийн барилга байгууламжийн ажил хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх эргийн бэхэлгээ, далан сувгийн газар шорооны г.м дээрх ажлуудыг тусгай зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэж байна.

Одкон Холдинг ХХК-ний амжилт,шагнал урамшил

- 2009 онд "Алтан цамхаг" Инженерийн байгууламжийн шилдэг компани номинацийн өргөмжлөл 

- 2009-2010 онуудад Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Засгийн газартай хамтран 2009 оны ТОР-100 аж ахуй нэгж байгууллага шагнал

- 2009-2010 "Barilga Best awards" шагналын "Шилдэг инженерийн шугам сүлжээ угсралтын байгууллага" номинацид нэр дэвшиж шалгарсан.

- 2007-2010 Монголын барилгын үндэсний ассоциаци, "Координат" төвтэй хамтран зохион байгуулдаг "Алтан цамхаг"-ийн Гранпри шагналаар

- 2011 Нийгэмд стандарт хэвшүүлэх сангийн "Стандарт 2011 Платинум" цол өргөмжлөлөөр

- 2011 Монголын үндэсний татварын албанаас "Найдвартай татвар төлөгчийн хаяг" өргөмжлөлийн эзэн болов.

- 2011 ANAB олон улсын байгууллагаар итгэмжлэгдсэн ICR магадлан итгэмжлэлийн байгууллагаас ISO 9001:2008 чанарын удирдлагын гэрчилгээ хүлээн авав.

 

Бүтээгдэхүүн, үйлчилгээ